Нийслэлийн Засаг даргын захирамжаар COVID-19 халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд, зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг, тэдгээрийн салбарууд, дугуй завсраас бусад бүх төрлийн авто худалдааны цэгүүд, смарт карт цэнэглэх борлуулах цэгээс бусад төрлийн ТҮЦ-үүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-ныг хүртэл түр зогсоох шийдвэр гарсан.

Энэ мэтчилэн төр засгаас гарч буй шийдвэрүүдтэй холбогдуулан иргэд хүнсний хомсдол үүсэхээс сэрэмжилж их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж байна. Мэргэжлийн байгууллагуудаас цаашид хүнсний зах, худалдааны төвүүдийг хаах, хүнсний хомсдол үүсэхгүй, импортоор авах хүнсний тээвэрлэлт болон орон нутгаас зайлшгүй хийгдэх тээвэрлэлт хориг, саадгүй хэвийн явагдана гэдгийг хэлж байна. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Зах, худалдааны төвүүдийг хаахгүй тул иргэд тайван байж болно. Хүнсийг их хэмжээгээр нөөцлөх нь эргээд хоол биш хор болно гэдгийг анхаарууллаа.

Хүнсний бүтээгдэхүүний гэнэтийн их худалдан авах хийх нь тогтвортой байдлыг алдагдуулж, зохиомол хөөргөдөл үүсгэх эрсдэлтэй аж.

http://www.shuud.mn/ Г.Сүрэн

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here