Эрүүл саруул байж бас амттай хоол идэн дархлаагаа дэмжихийг хүсэж байгаа бол сармистай тахианы  шөл ууж идэх цаг нэгэнт болжээ.

Сармистай шөлөнд аллицаин гэх бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний бие организмыг өвчин тусахаас сэргийлэх ач тустай болохыг Вашингтоны Их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ. Эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар тахианы сармистай шөл уух нь эм, антибиотик ууснаас 100 дахин илүү эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж.

Түүнчлэн бактерийн болон вирусын гаралтай төрөл бүрийн өвчинийг анагаах ач тустай юм. Хэрвээ та дархлаагаа дэмжин элдэв ханиад томууны гаралтай өвчинөөс урьдчилан сэргийлэхийг хүсэж байвал уг шөлийг эргэлзэлгүй уугаарай. Хүсвэл хөргөгчинд хадгалаад, маргааш нь халааж уусан ч болно. Мөн хоол идэхийнхээ өмнө уг шөлийг уувал дархлааны систем сайжирдаг байна.  

Эрүүл хүнс Эрүүл амьдрал ! Оргио

http://www.arslan.mn/

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here