Хөлбөмбөгийн спортын ноён оргил болсон тэмцээн болох аваргуудын лиг иргэн ирлээ.

Аваргуудын лиг Лейпциг – Тоттенхэм 2020-03-10 Герман Red Bull Arena

Валенсиа – Аталанта 2020-03-10 Испани Mestalla талбайд

Ливерпүүл – Атлетико мадрид 2020-03-11 Англи Anfield талбайд ПСЖ – Дортмунт 2020-03-11 нд Франц Le Parc des Princes талбайд болно.

Энэхүү шөвгийн 16 болсон тоглолтууд итгэмээргүй үр дүнг бидэнд үзүүлсэн билээ. Гэвч аваргуудын лигийн хагас шигшээнд хариу тоглолт гэдэг гайхалтай нэгэн боломж бий. Энэ талаар хөндлөнгийн өнцгөөс тайлбарлъя.

  • Лайпциг – Тоттенхэм

Жозе Моуриногоор удирдуулсан Тоттенхэнчүүд сүүлийн жилүүдэд хүчтэй өрсөлдөгч болоод буй Лайпциг нартай тоглоход бэлэн болоод байна. Гэвч эхний тоглолтод нэг  л арга эвээ ололгүй 1-0 ээр хожигдсон. Гэхдээ тэдэнд бэртэл гэмтлийн асуудал гол нөлөө үзүүлсэн болов уу. Тоттенхэмийн гол тоглогч нар болох Харри Кейн, Сунь Хын-минь нар талбайд байхгүй байгаа нь хожил авахад хүндрэл үүсгэсэн байх. Одоо тэдэнд хөлбөмбөгийн шидтэн Жозе Моуриногоос гайхалтай тактикийн шийдэл хүлээхээс өөр арга зам үлдсэнгүй.

  • Валенсиа – Аталанта

Олны анхаарлыг өөртөө бүрэн татаж чадаж байгаа баг бол мэдээж Аталанта. Тэднийг хэн ч 4–1 харьцаатай үеийн үед хүчирхэг байсан Валенсиаг хожин чинээ хэн санах билээ. Энэ баг олныг гайхшируулж, энэ жилийн үнсгэлжингийн үлгэрийн эзэн болохыг хэн байг гэхэв. Сүүлийн жилүүдэд топ багуудаас өсөн дэвжиж буй багууд айхаа болсон цаг. Үүний хэд хэдэн жишээг бид Лейстер сити, Лейпциг гэх мэт олон багуудыг нэрлэж болох юм. Гэхдээ Валенсиаг дутуу үнэлж болохгүйг хөлбөмбөгийн ертөнцийн багууд бүгд мэдэж байгаа. Биднийг гайхалтай нэгэн хариу тоглолт хүлээж байна.

  • Ливерпүүл – Атлетико мадрид

Гал гарсан тоглолтыг үзэхийг хүсвэл энэ тоглолтыг заавал үзэх ёстой. Ливерпүүл энэ жил өөрийн улсын лигтэй түүрлэх нь баттай болоод байгаа ч сүүлийн 3 тоглолтондоо хожигдол амсаад байна. Тэдний хувьд энэ аваргуудын лигт дараалан түрүүлэх зорилгыг Юрген Клопп тавьсан тухайгаа саяхны нэг ярилцлага дээрээ дурдаад амжсан. Гэвч тэдний эсрэг Атлетико мадрид зогсож буй учраас тийч амаргүй л болов уу. Атлетико мадрид гол тоглогч Антуан Гризманнаа алдсан хэдий ч тэдэнд авьяастнуудыг ундрага дүүрэн бий. Жишээ нь, Лемар, Мората, Феликс гэх мэт … Энэ тоглолтын үр дүнг тааварлахад тун хэцүү. Хэдий эхний шатанд 1-0 ээр Атлетико мадрид ялсан ч одоогоор бооцоо тавигч нар Ливерпүүлийн талд байсаар л байна.

  • ПСЖ – Дортмунд

Хөлбөмбөгийн ирээдүй болсон залуучууд энэ 2 багт дүүрэн бий. Эхний тоглолтод 2-1 харьцаатай Дортмунд хожсоныг санаж байгаа байх. Хожих хожихдоо дараагийн К.Роналдо болох өндөр магадлалтай Эрлинг Холанд өөрийгөө дахин нэг дэлхий дахинд батлан харуулж 2 гоалыг оруулсан билээ. Эсрэг багаас дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэдгээ хэдийнээ батлаад буй Неймар багаа бага ч гэсэн аварч 1 гоалыг оруулсан. Туршлага ур чадвартай тоглогч нар Францын багт байгаа ч Хар шарууд буюу Дортмундад дараа үеийн ирээдүй болсон тоглогч нар дүүрэн байгаа. Бид бүхэн харах л үлдлээ.

М.Солдат

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here