ХБНГУ-ын алдарт Dschinghis Khan буюу Чингис Хаан хамтлаг байгуулагдсаныхаа 40 жилийн ойг 2019 онд тэмдэглэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Чингис хаан хамтлагийг Найрамдал медалиар 2018 онд шагнаж байсан.

Тус хамтлагийн 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад 2018 оны 5 дугаар сард ХБНГУ-ын Чингис Хаан хамтлагийн гишүүн Вольфганг Хайкел айлчилсан юм.

Энэ үеэр ХБНГУ-ын Чингис хаан хамтлаг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулах Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан төслийн бүтээн байгуулалтыг сурталчлах, 1979 онд хит болсон Чингис хаан дуугаа дүрсжүүлэх талаар Монголын талын холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцсан байна. Уулзалтаар Чингис хаан Клипний зураг авалтыг Херо Энтертайнмент студи хийхээр тохиролцож байсан.

Харин Германы тус хамтлагийн 40 жилийн ойд зориулж Херо Энтертайнмент студи ХБНГУ-ын Чингис хаан хамтлагийн дууны клипийг Монгол хүний аж амьдрал, соёлын онцлог, монгол эр хүний хийморь золбоог илэрхийлж бүтээлээ.

Ийнхүү Dschinghis Khan дууг 40 жилийн дараа монгол ахуйгаар дүрсжүүлэн дэлхий нийтэд хүргэж байна.

Б.БАЯРМАА

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here