Птолемейн овгийнхны бүх охидыг Клеопатра гэж нэрлэдэг. Гэхдээ зөвхөн нэг нь ихээхэн алдартай болсон ба түүний нэрэнд «VII» гэсэн дагавар чимгийг ховорхон хэрэглэдэг. Тэр ньЕгиптийн сайхан хүүхнүүдийн нэг бөгөөд, ухаантай захирагч, аюултай дурлалд уруу татагч Клеопатра VIIюм.

ТӨРӨХӨӨС ЗАХИРАГЧ ХҮРТЭЛ

Клеопатра манай эриний өмнөх 69 оны арваннэгдүгээр сард төрсөн гэдэг. Грекийн Египетийн хэсгийн нийслэл Александрия хотод төржээ. Эцэг нь XII Птолемей. Ирээдүйн хатан хаан захирагчийн татвар эмсийн нэгээс төрсөн  гэх магадлал бий. Учир нь “XII Птолемейн хууль ёсны ганцхан  охин нь IV Береника” гэж эртний Грекийн түүхч Страбон бичсэн байдаг. Ер нь бол энэ захирагч гурван охинтой гэж түүхэнд тэмдэглэсэн. Береникаас гадна  Клеопатра ба  IV Арсиноянар байжээ.

Иван Коржевын бүтээсэн баримал.

Ирээдүйн захирагч эмэгтэй  түгшүүртэй цаг үед амьдарч ирэв. Хаан ширээний төлөө цус ихээр урсч байлаа. Тэрээр эцгийн хамт Ром руу зугтан гарч дэмжлэгийг нь авахаар болов. Тэр үеэр хаан ширээнд түүний эгч  IV Береника суужээ. XII Птолемей нэн түрүүнд охиныхоо толгойг авахыг тушааж, түүнийг нь царан дээр авчруулан харахыг хүсчээ. Энэ зураглалыг Клеопатра харсан ба түүнээс дайснаа үл хайрлах, хатуу байх гэсэн захирах гол зарчмыг  сурч авсан байна.

Залуу Клеопатра эртний еврей, эртний перс, хэд хэдэн африк, азийн аялагаар сайн ярьж сурсан байв. Үүний зэрэгцээ тэрээр илтгэх чадвар сайтай, олон төрлийн хөгжмийг чадварлаг тоглодог байсан гэдэг. Түүний гоо үзэсгэлэнгийн тухай домог өнөөг хүртэл зохиолчид болон  зураачдын ур ухааныг шавхсаар иржээ.

КЛЕОПАТРАГИЙН ЗАХИРГААНЫ ЭХЛЭЛ: ЦЕЗАРЬТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Үхэхдээ XII Птолемей хаан ширээгээ охин Клеопатра, хүү XIII Птолемей хоёрт өвлүүлэхээр гэрээсэлсэн байлаа. Тэр үед тогтсон уламжлалаар хаан ширээнд  албан ёсны гэрлэлтээр холбогдсон эрэгтэй, эмэгтэй хоёр суух ёстой байв. Засгийг бусдад алдахгүйн тулд  хосуудыг өөрийн хүрээнээс сонгодог байжээ.

Клеопатра хаан ширээнд суунгуутаа л ганцаараа захирах болсон юм. Учир нь түүний есөн настай дүү нь нөхөр төдийгүй, засаг барихад хэтэрхий бага насных байлаа. Гэвч арав хүрсэн тэр эгчийгээ засгаас  шахахаар оролдсон юм. Түүхэн бичиг баримтуудад түүний нэр нэгдүгээрт бичигдсэн байдаг. Хоёр жилийн дараа Клеопатра Сирид зугтан ирээд цэрэг цуглуулан дүү нөхрөөсөө засгийг булаахаар шийджээ. Юлий Цезарийн нэрээр Ромын тусламж ирэв.

МЭӨ 47 онд XIII Птолемей зугтаж явахдаа Нил мөрөнд живжээ. Түүний эгч IV Арсиноя Цезарьт олзлогдоод өршөөгдөн  хийдэд суухаар болсон байдаг. Тэр цагаас Египетийн албан ёсны хаад нь Клеопатра, Цезарь хоёр  болжээ.

Тэр жилд нь хосуудын хүү XV Птолемей Цезарион төржээ. Хатан хаан хүүгийн хамт Ром хотод Юлий Цезарийн тансаг харшинд амьдрах болов. МЭӨ 44 онд Цезарь алагдаж, хатан хаан Египетэд эргэн очжээ.

КЛЕОПАТРА БА МАРК АНТОНИЙ: МӨНХИЙН ХАЙР

Юлий Цезарийг хөнөөсөн хуйвалдагч нартай холоотой байсан эсэхийг тогтоохоор Ромын жанжин Марк Антоний Египетийн хатан хаантай уулзсан юм. Жанжин түүний уран цэцэн үг, гоо үзэсгэлэн, байгаа байдалд бишрэн олон жилээр түүнтэй хамт үлджээ. Клеопатра түүнд Александр Нар, Клеопатра Сар гэх хоёр ихэр, мөн XVI Птолемей Филадельфийг төрүүлж өгсөн байв.

Есөн жил гаруй Клеопатра Марк Антонийн ёс төдий эхнэр байлаа. Жанжинд Ромын эхнэр Октавия байсан юм. Ромын эрх баригчид тэдэнд таалагдаагүй холбоог нь таслахаар Октавийг  нөхөр лүү нь явуулжээ. Харин Клеопатра  бүгдийг хуурч чаджээ. Тэрээр Марк Антоний ба түүний хүрээнийхэнд хайр сэтгэлгүйгээр амьдарч чадахгүй. Нөхрийгөө явсны дараа алст тарчлах болно гэж итгүүлж чадсан байв. Эцэст нь жанжин хууль ёсны эхнэрээ нутаг буцаасан байна.

Ромчуудын уур хилэн хайр сэтгэлтнүүдэд гай авчрав. Засгийн төлөөх тэмцэлд Октавиан Марк Антонийг ялав. Мөхөхөө мэдэрсэн Клеопатра амиа хөнөөхөөр эд эрдэнэс, зарц нарынхаа хамт бунханд бүгэн түгжжээ. Тэр үеэр хатан хаан амиа егүүтгэсэн гэх худал мэдээг Антонийд дамжуулжээ. Зовон шаналасан Антоний илдээрээ амиа хөнөөв.

Энэ түүх  хэдэн зуун удаа дахин дахин бичигдсэн учраас Египетийн үзэсгэлэнт хатан хааны сүүлчийн өдрүүдийн тухай яг тодорхой мэдээлэл олдохгүй. Амь үрэгдсэн Антонийн араас тэрээр удаан уйлан гашуудав. Ялагч Октавиан түүнд Антонийг ёслол төгөлдөр оршуулахыг зөвшөөрсөн байна. Тэр үед 39 настай байсан Клеопатра могойд хатгуулан амиа егүүтгэсэн гэдэг. Клеопатра үхсэний дараа Египетийг Ромын муж болгон зарлажээ.

https://www.inews.mn/ М.Цог

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here