ARD LIVE нь Мягмар, Пүрэв гариг бүрт “Залуусын боломж” нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байгаа. Энэ удаагийн “Залуусын боломж-2” нэвтрүүлгийн дугаараа Youth Opportunities Mongolia групп болон ARD LIVE-тай хамтарч бэлтгэлээ.
Энэ үер дэлхий ертөнц хурдацтай хөгжих хэрээр бидний амьдралыг өөрчлөх чухал олон боломжуудыг сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар хоцролгүй авах боломжтойг онцлов.
Youth Opportunities MongoliaМонгол дахь төлөөлөгчийн газрын Төв Ази хариуцсан координатор Ч.Золзаяа:
“Залуусын боломж-2” нэвтрүүлгийн дугаарт дөрвөн төрлийн тэтгэлэгт хөтөлбөртэй бид маш дэлгэрэнгүй танилцана. Үүнд, хоёр урт хугацааны болон богино хугацааны тэтгэлэгийн тухай ярилцах юм.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар зочин World Education төвийн боловсролын ахлах зөвлөх С.Гэрэлтуяаг урьж, залуучууд гадаадад суралцахад аль улсыг сонгох талаархи мэдээллийг хүргэнэ.
Дэлхийн 115 оронд салбартай тэтгэлэгт хөтөлбөрийн хамгийн том мэдээллийн сангийн албан ёсны Youth Opportunities Mongolia группт нэгдэж монголчууд тэтгэлэгт хамрагдах боломжтой хөтөлбөрийн мэдээллүүдийг авах боломжтой юм.
Жишээлбэл, Голланд улсын Засгийн газрын тэтгэлгийн хамгийн түгээмэл чиглэлүүд болох байгаль орчин, аялал жуулчлал, инженерийн мэргэжлээр сургахдаа их сургуулиуд нь алдартай юм байна.
Харин энэ оны гуравдугаар сарын 1-ныг хүртэл тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүмүүсийн бичиг баримтуудыг авч байна. Бүтэн болон хагас тэтгэлгийн мэдээллийг www.youtop.com сайтаас авах боломжтой. Одоо 71 өдөр үлдсэн байна. Онлайн бүртгэлээ эхлээд хийх хэрэгтэй. Олон улсын харилцаа холбоогоо өргөтөх, олон залуучуудтай хамт суралцах боломж нээлттэй. Тус улс нь дэлхийд хамгийн аюулгүй, аз жаргалтай орны тоонд ордог юм.
World Education төвийн боловсролын ахлах зөвлөх С.Гэрэлтуяа нь ГАДААДАД СУРАЛЦАХ УЛСАА ХЭРХЭН СОНГОХ ВЭ? сэдвээр мэдээлэл өглөө.
Ч.Золзаяа: World Education төвийн боловсролын ахлах зөвлөх С.Гэрэлтуяа та эхлээд World Education агентлагийн талаар товч мэдээлэл өгнө үү?
С.Гэрэлтуяа: World Education агентлаг 25 улсын 500 гаруй их дээд сургуулиудтай албан ёсны төлөөлөгчөөр гэрээтэй ажилладаг. Энэ жилээс эхлээд Канад улсын Цагаачлалын хуулийн байгууллагын Монголд дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.
Ч.Золзаяа: Гадаадад суралцахыг хүсдэг монголчууд олон байдаг. Гадаадад суралцах улсаа хэрхэн сонгох талаар ярина уу?
С.Гэрэлтуяа: Ерөнхийдөө аль улсад сурвал боломжтой байдаг юм бэ гэж ихэнх хүмүүс асуудаг. Хамгийн нэгдүгээрт, тухайн хүн гадаадад сурахын тулд улсаа зөв сонгох хэрэгтэй. Улсаа сонгосны дараа сургуулиа сонгоно. Мөн өөрийн хүссэн мэргэжлээ, төлж чадах сургалтын төлбөр, хэлний мэдлэг, дүнгийн голч зэрэг таны үндсэн шаардлагуудыг хангасан сургуулиа судлах хэрэгтэй. Тэр сургуульдаа материал, хүсэлтээ явуулсны дараа урилга ирдэг.
Манай агентлаг улс сонголт, сургууль сонголт, тухайн сургуультай харилцах процесс, дараа нь тухайн улсын их сургуулиас урилга ирсний дараа ЭСЯ-нд визний материал бүрдүүлэх ажлыг нь суралцагсдад хийж өгдөг.
Ч.Золзаяа: Монгол залуучууд гадаадын хүмүүсийг бодвол эрт гэр бүлтэй болдог. Тиймээс ихэвчлэн гэр бүлтэйгээ тэтгэлгээр сурахаар явахыг хүсдэг. Гэр бүлээрээ гадаад руу явж, сурах сонирхолтой залуучуудад аль улс нь хамгийн чирэгдэл багатай байдаг сонголтуудын талаар ярилцмаар байна?
С.Гэрэлтуяа: Дагалдан визтэй холбогдуулж хэлэхэд, Ирландаас бусад улсад гэр бүлээ авч явж сурах боломжтой. Энэ нь ЭСЯ-дуудаас дагалдан виз олгодог гэсэн үг. Гэхдээ залуучууд гэр бүлээ гадаад руу авч явж байгаа тохиолдолд юунд илүү анхаарах ёстойгоо мэдэх нь чухал. Эхлээд хүүхдээ хэн нь харах вэ гэх мэт асуудал гардаг…….
Тиймээс аль улсын сургууль, цэцэрлэгийн төлбөр ямар вэ, төлбөрийг яаж зохицуулах зэргээ эхлээд судлах хэрэгтэй. Тухайн улсад суралцаад төгссөний дараа цаашид ажиллаж, амьдрахад ямар боломжийг олгодог юм. Эсвэл суралцах хугацаанд амьдрах өртөг нь ямар байдаг вэ гэх мэт маш олон үзүүлэлтүүдээр улсаа сонгох хэрэгтэй.
www.ardnews.mn