“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг Ням гараг бүрийн үдэш  үзэгчдийг байлдан дагуулсаар байна. MONGOL HD TV-ийн албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж буй уг төслийн гарах дугаар бүр үзэгчдийг алмайруулсаар байгаа билээ.

Тэгвэл энэ Ням гарагийн дугаар өмнөх дугааруудаасаа илүү онцгой, гайхалтай, сонирхол татаж чадлаа. Учир нь энэ удаагийн дугаарыг 20 настнууд чимж, амт оруулж чадлаа. Тэд үнэхээр авьяаслаг, гайхалтай байлаа.

Ингээд авьяаслаг залуусынхаа сэтгэл догдлуулсан, гайхалтай дуулалтуудыг хүргэж байна.

Сэргэлэн цовоо бүсгүй Д.Цолмон маань “It’s A Man’s Man’s Man’s World” дууны маш содон хувилбарыг The Voice of Mongolia шоуны тайзнаа дууллаа. Чамд баяр хүргэе.

Бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=dmldd5btl2o

Харц булаам танхил бүсгүй Э.Баянзул The Voice of Mongolia шоуны тайзнаа хайрын тухай эгшиг дуугаа уянгалууллаа. 

Бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=t4pCKK4ExM0

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here