БНХАУ-ын Ухань хотоос гаралтай Люси Хуанг гэх бүсгүй вирусын тархалт, хөл хорионы талаарх өөрийн сэтгэгдлээ South China Morning Post-той хуваалцжээ. Дэлхийн олон оронд тархаад буй уг халдварын талаар тэрбээр юу гэж ярьсныг хүргэе.
SCMP:Коронавирусын дэгдэлтийн улмаас нас барсан хүний тоо Хятад улсад болон дэлхийн улс орнуудад эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд халдварын голомт болсон Ухань хотын иргэдийг ялгаварлан гадуурхах явдал бий болов. Эх орондоо байгаа хэдий ч тэд тааламжгүй нөхцөл байдалд байгаа юм. Люси бол тэдний нэг.
Люси Хуанг:“Миний бодлоор бидний “дайсан” Хубэй муж эсвэл Ухань хотын иргэд биш энэ вирус өөрөө. Хятадын “Вэйбо” цахим сүлжээнд гэхэд олон нийтийн дунд Хубэй муж болон Ухань хотын иргэдийг харааж, буруутгах хандлага ажиглагдаж байна. Хэнд ч өрөвдөх сэтгэл байхгүй байгаа нь миний сэтгэлийг гонсойлгож байна.
Тэд “Ухань хот болон Хубэй мужийн хүмүүс бол вирус тээгчид. Тэднийг өөрсдийнхөө муж руу оруулж болохгүй. Тэд хаа сайгүй вирус тараачихна” гэдэг. Миний бодлоор хүмүүс айсан болохоор иймэрхүү утгагүй аргумент гаргасан байх. Хүн бүр арай илүү ухаалгаар асуудлыг харж чадвал вирусбодитоор эмчлэгдэх боломжтой гэж бодож байна”
SCMP: “Зарим нь тус мужийн хүмүүсийг хүлээж авахаа больжээ. Зарим нь Ухань хотод очиж байсан хүмүүсийн талаар мэдээлэхийн тулд 2000 юань (288 ам. доллар) шагнал санал болгодог байна”
Хүн бүр хохирогч
Люси Хуанг:“Яг одоо тэд маш эмзэг, сул дорой байгаа учраас хүн бүр тэдэнд сайхан сэтгэлээр хандана гэдэгт итгэж байна. Ухань хотод амьдардаг хүмүүс болон би, бид бүгд ийм зүйл болохыгхүсээгүй. Энэ бүхэн хурдан намжих байх гэдэгт найдаж байна.
Гэхдээ ийм үед Уханьчуудыг шүүмжлэх нь үнэндээ шударга бус юм. Хүн бүр хохирогч. Тийм болохоор уг халдварыг тарааж байгаа мэтээр хүмүүсийг буруутгах хэрэггүй гэж бодож байна. “Дайсан”нь вирус болохоос бид биш. Халдварын тархалт хяналтанд орчихвол хамгийн түрүүнд миний хийх зүйл бол Ухань руу буцах. Бид бүгд адилхан итгэл найдвар тээж байгаа”
Эх сурвалж: South China Morning Post, https://medee.mn/