“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, олон улсын тоймч Ш.Гантулга 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшихээр болжээ.

Тэрээр 2019 онд Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, “60 тэрбум”-ын болон “ЖДҮ”-гийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөн гаргахын төлөө тэмцэл эхлүүлэн, “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөн байгуулсан билээ.

Тоймч Ш.Гантулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсад хувьсгалт өөрчлөлт шаардлагатай болсон. Монголын ард түмний ирээдүйг сайжруулж, энэхүү авлигачдаас аврахын тулд бидэнд цоо шинэ хувьсгал хэрэгтэй. Энэ бол нийгэм, эдийн засаг, улс төрийн төдийгүй хүмүүсийн оюун санааны хувьсгал байх болно. Хүмүүс өөрсдийгөө эрх чөлөөтэй, нэр хүндтэй л бол хүн гэж ойлгох ёстой.

Одоогийн хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө нийгэмд огт хэрэггүй гээд ойлгочихсон байна шүү дээ. Ийм ч учраас бид энэхүү хувьсгалыг хийх гэж байгаа юм. Аливаа хувьсгал гэдэг өөрөө хүчирхийлэл. Ямар ч хувьсгал хуулийн дагуу болдоггүй. Учир нь эрх баригч анги өөртөө хэрэгтэй хуулийг л баталдаг юм” гэжээ.

http://www.man.mn/2020/02/10/

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here