АНУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн сүүлийн 14 хоногт БНХАУ-д /Хонг Конг болон Макаогийн Засаг захиргааны онцгой бүс хамаарахгүй/ зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь дараах иргэдэд хамаарахгүй болно. Үүнд:

АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд;

  • АНУ-д хууль ёсны дагуу оршин суух зөвшөөрөлтэй иргэний гэр бүлийн гишүүн;
  • АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суугчийн эцэг эх болон асран хамгаалагч;
  • 21 нас хүрээгүй АНУ-ын иргэн болон АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй иргэний 21 нас хүрээгүй, гэр бүл болоогүй төрсөн ах эгч буюу дүү;
  • АНУ-д A-1, A-2, C-2, C-3 ангиллын визээр зорчих болон дамжин өнгөрөх төрийн албан хаагч, тэдгээрийн гэр бүл
  • АНУ-ын иргэний хүүхэд, АНУ-ын иргэний өргөж авсан хүүхэд, АНУ-ын иргэний асран хамгаалалтад байдаг хүүхэд, мөн АНУ-д IR-4 болон IH-5 визийн ангилалаар зорчих иргэн зэрэг болно.

Иймд АНУ-д зорчихдоо БНХАУ-ын нутаг дэвсгэр /Хонг Конг болон Макао хамаарахгүй/-ээр дамжин аялахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж. Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here