Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны уламжлалт cпортын гэрэл зургийн “Алтан агшин” (Асtion) дэлхийн уралдаанд 125 орны патиарчдын 1794 бүтээл өрсөлдсөнөөс Монголын cпортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбатын “Шүүрэхийн өмнө” фото нь III байрт шалгарав.

Шагналыг өнгөрөгч шөнө Будапешт хотноо AIPS-ийн гала ёслолын үеэр Олон улсын жүдогийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер түүнд гардуулж өглөө. Монголын спортын түүхэнд “булган сүүлтэй Будапешт” хэмээн алдаршсан өгөөжтэй дэвжээнээс ийнхүү дахин нэг том түүхийг спортын фоточ Ч.Ганбат хүртжээ. Дэлхийд айрагдсан уг фотог тэрбээр Төв аймгийн Лүн сумын нутагт татаж, морьтон монгол эрийн эд хавыг дэлхий дахинд гайхуулав.

http://www.shuud.mn/ Ц.Ганбат

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here