“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагар улс орон, ард түмнийхээ төлөө бодитой олон ажил хийж, тэмцэж байгаа.

Тэмцэгч Б.Жагарын өнгөрсөн онуудад хийсэн тэмцлээс дурдвал,

1.”Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс оффшор данс эзэмшигч улс төрчдөд шаардах бичиг хүргүүлэх талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр Монголын байгалийн баялгийг зарж мөнгийг нь оффшор дансанд хийсэн нэр бүхий 49 иргэнийг 2017 оны хоёрдугаар сарын 9-ны дотор Төрийн ордны Иргэний танхимд ард түмэндээ тайлбар хийхийг тус хөдөлгөөнөөс шаардсан.

Оффшор данстай улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр сэнтийд байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байгааг “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс мэдэгдсээр байгаа.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Улаанбаатар хот дахь зохицуулагч Б.Жагар хэлэхдээ: Бид хэсэг бүлэглэлүүдэд давуу эрх олгох гэж нэгдээгүй. МАН болон АН-аас зохион байгуулж буй жагсаал цуглаан нь ард түмнийг бус өөрсдийн эрх ашгийн үүднээс хийдэг. Үүнийг иргэд хангалттай мэддэг болсон.

Тиймээс нам биш Монгол хүн гэсэн нэрийн дор нэгдэж Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийг байгуулсан юм. Монголчуудаа нэгдэж улсаа аврахын төлөө сэтгэл зүрхээрээ тэмцье хэмээн уриалж байна” гэж уриалсныг хэвлэл мэдээллүүд мэдээллэсэн.

2. Мөн “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар “Оюутолгойн гэрээ нь хувь нийлүүлэгчдийн гэрээний зохицуулалтаар нэг хоногт хүүнд нь нэг сая ам доллар төлж менежментийн зургаан хувийг нэмээд нэг хоногт гурван сая доллар төлж, хоногт таван сургууль, цэцэрлэг шинээр барих мөнгийг хүүнд нь өгч байна. Энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. НҮБ-ын 1962 оны 1803-р тогтоолын дагуу баялгийн эзэн улс өөрийн баялгийн дийлэнх хувийг хүртэх эрхтэй.

Монгол улсын Үндсэн хуулийн 6.1-т байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд гэсэн олон улсын гэрээ хуулийг даган мөрдөж, УИХ, Засгийн газар яаралтай тогтоол гаргаж Оюутолгойн гэрээг ард түмний мэдэлд 100 хувь шилжүүлж, хувьцаа хэлбэрээр баялгийн сан бүрдүүлэн иргэн бүрд сар бүр ногдол ашиг хүртээхийг шаардаж байна. ” гэж өнгөрсөн онуудад сэтгүүлчид түүний хийж буй тэмцлийн талаар мэдээллэж байсан.

Тэрээр улс орон, ард түмнийхээ төлөө эрэлхэг зоригтой тэмцсээр байгаа бол сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж буй ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ Монголын ард түмний төлөө юу хийж байна вэ? Монголчууд аа, тэмцэгч Б.Жагар болон Ц.Эрдэнэ хоёрын хэнийг нь дэмжих вэ?

Б.БАЯРМАА

1 сэтгэгдэл

Erdene-д хариу үлдээнэ үү Буцаах

Please enter your comment!
Please enter your name here