УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж танхимын гишүүд нь үзжээ.

Санал хураалтыг цаасаар нууцаар явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн нь олонх нь  Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ. 30 гишүүн гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгчээ.

Харин УИХ-ын чуулганы хуралдааны завсарлагаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байгаад, завсарлага авлаа. Саналыг нууцаар авсан. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал 12 дугаар сарын 12-ны хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Тэгэхээр хэлэх үгээ сайтар бодохгүй бол болохгүй байна.

Сая УИХ-ын чуулганаар хоёр шийдвэр нь мөргөлдчихсөн.  Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Гэвч УИХ-ын тогтоол гаргах асуудал нь  35, 65-ын харьцаатай уначихсан. Тиймээс  МАН-ын бүлэг 2 цагийн завсарлага авсан.

Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болж байна гэж хэлж, гүтгэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө  өгөхөө мэдэгдсэн. УИХ-ын даргад өгнө.

Надад ямар нэгэн шахалт ирээгүй. Намаас намайг хассан. Тэгэхээр намаас хамгаалах хамгаалалт байхгүй болсон. Тиймээс би өөрөө өргөдлөө өгч, чөлөөлөгдөж үнэн мөнөө тогтоолгоно.  Одоо ингээд чөлөөлөгдөх өргөдлөө өгнө, бичиж цөхөөд байх юу байх вэ” гэлээ. https://gereg.mn/

https://gereg.mn/
Gereg.Mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр санал хураасан тогтоолын төсөл нь УИХ дээр унасан учир МАН-ын бүлэг 2 цагийн завсарлага авав.

Posted by Gereg.Mn on 2020 m. sausio 29 d., trečiadienis

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here