БНПУ-ын хамгийн том их сургууль болох Варшавын их сургууль дээр зохиогдсон “Дорно дахины өдөр” арга хэмжээнд Варшав дахь ЭСЯ амжилттай оролцлоо. Улс болгон өөрсдийн эх орныхоо түүх, ёс заншил, үндэсний үйлдвэрлэл, хоол зэргийг танилцуулан сурталчилдаг уг өдөрлөг нь жил бүр зохион байгуулагддаг байна.
Варшавын их сургуульд 50 мянга оюутан суралцдаг бөгөөд Дорно дахины салбарт 1500 орчим оюутан суралцаж байна. Тус салбарын монгол судлалын тэнхимд жилдээ 15-20 оюутан элсүүлэн сургаж, монгол судлалыг Төв Европд түгээн дэлгэрүүлж байна.

