УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд явсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд казинод тоглосон тухай зурагтай мэдээлэл цахим ертөнцөөр цацагдсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчид мэдээлэл хийж өөрийн үйлдлээ тайлбарласан. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Төрийн албаны удирдах албан тушаалтнууд, албан хаагчид казино болон мөрийтэй тоглосон тохиолдолд хариуцлага тооцох журмын талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард та мэдэгдэл хийсэн байсан. УИХ-ынгишүүдийнтухайдяахвэ?

-Одоогоос таван сарын өмнө дээрх журам гарсан. Журмыг Засгийн газрын хүрээнд тогтоолоор баталсан. Засгийн газрын тогтоол нь Төр, захиргааны болон тусгай үйлчилгээний албан хаагчид нөлөөлнө. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар үндсэндээ гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. Анх энэ асуудлыг гаргаж тавьж байхад олон хүн шоолж байсан. Хүмүүс казино тоглодог нь маш ойлгомжтой. Үүнийг байдаг л зүйл шиг хүлээж авч байсан. Одоо өөр болсон байна.

Төрийн албан хаагч казинод орж байгаа тохиолдол эрс багассан. Багассан асуудлыг Сөүлд байгаа манай элчин сайдын яамныхан болон тусгай албаныхан хэлж байна. УИХ-ын гишүүдийн асуудал дээр нийгэм ямар байр суурьтай хандаж байгааг та бүхэн харж байгаа байх. Хоёр намын бүлгийн дарга нь гэж харж байгаа байх. Бидний хувьд УИХ-ын гишүүд ёс зүйн дүрмээр зохицуулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хууль Хууль зүйн байнгын хороогоор ороод батлагдах гээд явж байгаа.

Одоогийн хууль дүрмээр Элчин сайдын асуудал байгаа. Гадаад хэргийн сайдтай өчигдөр холбогдсон. Австрали улсад суугаа Элчин сайдаас тодруулга ав гэсэн. Хэрэв тоглосон нь тогтоогдвол үндсэндээ ажлаас нь хална. Төрийн албан хаагчид халагдаад УИХ-ын гишүүд нь байгаад байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Үүнийг УИХ хурал өөрөө шийдэх ёстой. Энэ асуудлыг Засгийн газар болон та бүхэн ч гэсэн шахах ёстой.

-Хуулиар УИХ-ын гишүүний асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Хуулиар болохоор УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад газар дээрээ баригдахаас бусад нөхцөлөөр хариуцлага хүлээхгүй гэсэн зохицуулалттай. Халдашгүй байдалтай холбоотой асуудлыг ярих цаг нь болсон байна.

УИХ-ын гишүүдийн баталж өгсөн журмаар төрийн албан хаагчид хариуцлага хүлээж ажлаас нь халагдаад байгаа нь дэндүү шударга биш байна. Одоо УИХ-ын гишүүд үүнийг өөрсдөөсөө асуух цаг нь болсон.

https://medee.mn/p/144215 Н.Алтанцэцэг

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here