Түгээмэл Хөгжил төв цар тахалын хөл хорионы дэглэмийн үед төвийн гишүүдийнхээ хүрээнд хэд хэдэн түүвэр судалгаа зохион байгуулсан. Судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон гэр бүлд нь юун түрүүнд эдийн засаг, сэтгэл санаа, эд материал болон хоол хүнсний тал дээр хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа гэдэг тодорхой болж байсан. Тиймээс Түгээмэл Хөгжил төв, Нийслэлийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газартай хамтраад судалгаанд хамрагдсан тодорхой гишүүддээ нэг удаагийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.Энэхүү дэмжлэгт тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлага, бэрхшээлийн онцлогт үндэслэн цэвэрлэгээний материал, ариун цэврийн хэрэгсэл (тамедин, бент, памперс, дэлгэц, гатетер, гатетерын уут, нойтон салфетка, нэг удаагийн бээлий гэх мэт) мөн амин дэм, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэн хүргүүллээ.