Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, “Короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ын төсөлд санал авч хэлэлцүүлэн боловсруулсан. Тэгвэл 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин ажлын хэсгийн байгуулсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг баталлаа. Ингэснээр хүүхдийн зуслангууд “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ”-ыг мөрдөж, үйл ажиллагаагаа эхлэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here